Япон хэл

zugeer l uz

Utada Hikaru-Come back to me (lyrics)

2010 оны 04-р сарын 30 Нийтэлсэн Arii

The rain falls on my windows
And the coldness runs through my soul
And the rain falls, oh the rain falls
I don’t want to be alone

I wish that I could photoshop on
Our bad memories
Because the flashbacks, oh the flashbacks
Won’t leave me alone

If you come back to me
I’ll be all that you need
Baby, come back to me
Let me make up for what happened in the past

Chorus
(Come back)
Baby come back to me (Come back)
I’ll be everything you need (Come back)
Baby come back to me (Come back)
Boy you’re one in a million (Come back)
Baby come back to me (Come back)
I’ll be everything you need (Come back)
Baby come back to me (Come back)
You’re one in a million
(You’re one in a million)

Memories I have of Manhattan
She goes shopping for new clothes
And she buys this, and she buys that
Just leave her alone
I wish that he would listen to her
Side of the story
It isn’t that bad, it isn’t that bad
And she’s wiser for it now

I admit I cheated (admit I cheated )
Don’t know why I did it (why I did it)
But I do regret it (do regret it)
Nothing I can do or say can change the past

Chorus
(Come back)
Baby come back to me (Come back)
I’ll be everything you need (Come back)
Baby come back to me (Come back)
Boy you’re one in a million (Come back)
Baby come back to me (Come back)
I’ll be everything you need (Come back)
Baby come back to me (Come back)
You’re one in a million
(You’re one in a million)

Everything I ever did
Heaven knows I’m sorry but
I was too young to see
You were always there for me
And my curiosity
Got the better half of me
Baby take it easy on me
Anything from A to Z
Tell me what you want to be
I open my heart to be
You are more priority
Can’t you see you punished me
More than enough already
Baby take it easy on me

Baby take it easy on me
Baby come back to me
Baby come back to me

Chorus
(Come back)
Baby come back to me (Come back)
I’ll be everything you need (Come back)
Baby come back to me (Come back)
Boy you’re one in a million (Come back)
Baby come back to me (Come back)
I’ll be everything you need (Come back)
Baby come back to me (Come back)
You’re one in a million
(You’re one in a million)

(Come back)
Baby come back to me (Come back)
I’ll be everything you need (Come back)
Baby come back to me (Come back)
Boy you’re one in a million (Come back)
Baby come back to me (Come back)
I’ll be everything you need (Come back)
Baby come back to me (Come back)
You’re one in a million
(One in a million)

La la la la
La la la la la la
La la la la la la
La la la

Angela Aki-Tegami (lyrics)

2010 оны 04-р сарын 30 Нийтэлсэн Arii
Haikei kono tegami yondeiru anata wa
Doko de nani wo shiteiru no darou

Juugo no boku ni wa dare ni mo hanasenai
Nayami no tane ga aru no desu

Mirai no jibun ni atete kaku tegami nara
Kitto sunao ni uchiake rareru darou

Ima makesou de nakisou de
Kieteshimaisou na boku wa
Dare no kotoba wo
Shinji arukeba ii no?
Hitotsu shika nai kono mune ga nando mo barabara ni warete
Kurushii naka de ima wo ikiteiru
Ima wo ikiteiru

Haikei arigatou juugo no anata ni
Tsutaetai koto ga aru no desu
Jibun to wa nani de doko e mukau beki ka
Toitsudzukereeba mietekuru

Areta seishun no umi wa kibishii keredo
Asu no kishibe e to yume no fune yo susume

Ima makenai de nakanai de
Kieteshimaisou na toki wa
Jibun no koe wo shinjiaru keba ii no?
Otona no boku mo kizutsuite
Nemurenai yoru wa aru kedo
Nigakute amai ima ikiteiru

Jinsei no subete ni imi ga aru kara
Oh Osorezu ni anata no yume wo sodatete
La la la, la la la
Keep on believing
La la la, la la la,
Keep on believing, keep on believing, keep on believing

Makesou de nakisou de
Kieteshimaisou na boku wa
Dare no kotoba wo shinji arukeba ii no?
Aa Makenaii de nakanai de
Kieteshimaisou na toki wa
Jibun no koe wo shinjiarukeba ii no
Itsu no jidai mo kanashimi mo
Sakete wa torenai keredo
Egao wo misete ima wo ikite yukou
Ima wo ikite yukou

Haikei kono tegami yondeiru anata gaShiawase na koto wo negaimasu...

Мэргэжлээ зөв сонгох нь амьдралын баталгаа

2010 оны 04-р сарын 28 Нийтэлсэн Arii

Би хэн бэ?
 
     “Би” гэж хэн болохоо мэдрэх гэж өөрийгөө “бэдэрдэг” эгзэгтэй нас бол яах аргагүй арван долоон нас. Сурагчийн дүрэмт хувцсаа яаран тайлж, бушуухан л эрх чөлөөт том хүн болохсон гэж яардаг байсан балчир насыг томчууд бид дайраагүй гэж үү
 
  Цаг хугацаа гэдэг ч амархан юм аа. Өчигдөрхөн л өөдсийн чинээхэн байсан сөөсгөр хүү маань өнөөдөр ийм өндөр залуу болчих гэж. Дунд сургуулиа удахгүй төгсөх гэж байдаг. Элсэлтийн шалгалт хаяанд ирсэн энэ мөчид охид, хөвгүүд маань ямар мэргэжил эзэмших билээ ямар сургууль сонгох билээ гэж сэтгэл нь гэгэлзэн байгаа.
 
  Хүүгээ ямар сургуульд оруулдаг юм билээ. Гайгүйхэн боловсролтой болгочихвол аяндаа болно биз . Ямар мэргэжилтэй болговол дээр юм бол доо гэх ээж, аав нарын яриа хааяагүй чих дэлсэнэ. Хаврын хавартаа л төгсөгчдийн ярианы гол сэдэв энэ байдаг.
 
  Биднийг хором ч хүлээхгүй цаг хугацаа үргэлжилдгээрээ үргэлжилж, амьдрал ч тэр хэрээр хурдан хувьсан өөрчлөгдөж байна. Хэдэн жилийн өмнөхөн л эдийн засагч, хуульч, хэлмэрчийн мэргэжил моодонд орж, тэднийг бэлтгэх сургуулиуд шил дараалан байгуулагдаж байсан бол өнөөдөр байдал арай өөр тийшээ эргэж байна.
 
  Эцсийн шийдлийг хүү маань өөрөө хийх болно. Харин цаг үеийн бодит байдал ямар байгаа талаар одоо сонирхоцгооё. Амьдрал хэмээх далайд хөлөг онгоцоо залуурдахаар зэхэж буй охид хөвгүүддээ нийтлэлээ зориулж байна.
 
Ямар мэргэжил хамгийн ирээдүйтэй нь вэ?
 
  Мэргэжил сонгоно гэдэг мэдээж амаргүй даваа. Монголд эрэлт ихтэй, насан туршдаа ажлын байртай байх мэргэжил олон бий. Тоон баримт сонирхуулахад өнгөрсөн оны байдлаар хөдөлмөрийн биржид ажил олгогчид 61 мянган ажилчин авах захиалгаа өгснөөс 53 мянган хүн ажлын байртай болсон байна. Ажлын байрны захиалгын 14 хувийг дээд, 9 хувийг тусгай дунд мэргэжлийн 8 хувийг мэргэжлийн анхан шатны, 47 хувийг бүрэн дунд боловсролтой хүмүүс авахаа мэдэгджээ. Харин 16-24 насныхны 3 хувь, 25-35 насныхны 34 хувь, 35-44 насныхны 47 хувийг ажилд авах хүсэлтэй байгаагаа ажил олгогчид илэрхийлсэн байна. Тэгэхээр дунд сургуулиа төгсөж байгаа хүүд маань боловсрол мэргэжил ямар чухал байгааг та анзаарсан байх аа. Төгсөгчид ямар хичээлийн шалгалтыг хамгийн их, ямрыг нь бага сонгож өгч байна вэ гэдгийг нийтлэлийн маань графикаас та хараарай.
 
  Харин өнгөрсөн онд их, дээд сургуулиудаас хамгийн эрэлттэй нь төрийн өмчийн сургуулиуд байна. Төгсөж байгаа хүүхдүүдийн 90 хувь нь дээрх сургуульд элсэх хүсэлтэй байгаа нь судалгаанаас харагдлаа. Тэр хэрээрээ хамгийн өндөр оноотой, сайн сурлагатай хүүхдүүд дээрх сургуулиудад элсчээ. Эхний байруудад МУИС, СЭЗДС, ШУТИС, ЭМШУИС, ХҮДС оржээ. Дунджаар 700-805 оноотой хүүхдүүд эдгээр сургуулийн босгыг давах эрхээ авчээ.
 
  Мэргэжил сонгоно гэдэг мэдээж амаргүй даваа. Би юу сонирхдог, юу чаддаг, юу ашигтай, төгсөөд гарахад аль нь арай ахиу цалинтай вэ гээд бодох харьцуулах зүйл олон. Тэгээд ч тэр олон мэргэжлээс хүссэнээ сонгож авна гэдэг хормын төдийд шийдчих асуудал биш.
 

 

JICE olon ulsiin baiguullaga

2010 оны 04-р сарын 28 Нийтэлсэн Arii

ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар

ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Ишида Юкиогийн мэндчилгээ

Сайн байцгаана уу. Конничива. Та бүхний амар амгаланг айлтгая.

Монгол улс ОХУ болон Хятад улсын дунд байрладаг, далайд гарцгүй, талын нутаг билээ.
Чингис хаан, Монгол бөх, морин хуур зэргээрээ дэлхий дахинд алдартай Монгол улс Япон улсаас 4 дахин их газар нутагтай бөгөөд, Японы хүн амын 1/50 хүн амьдардаг.

Богинохон зуны улирал, хатуу ширүүн урт өвлийн улиралтай, нэг өдрийн дотор дөрвөн улирлын өнгө аяс мэдрэгдэх эрс тэс уур амьсгалд амьдрах Монголчууд тайван, дөлгөөн зантай бөгөөд Монголд ирсэн Япончууд яг л төрсөн нутагтаа ирсэн юм шиг сэтгэгдэл төрөх нь олонтаа. Монголчууд мөн Япон улсад элэгтэй, ижилхэн царай зүсийг нь харсан ч ах дүү мэт санагддаг бизээ.

Монгол улс 1992 онд ардчилсан нийгэмд шилжсэнээр зах зээлийн чөлөөт эдийн засаг эрх чөлөөг дагуулсан ч уламжлалт гэрт амьдарч, таван хошуу малаа хариулан нүүдэллэдэг малчин ард болон машин хөлхөлдөн, өндөр барилга сүндэрлэх нийслэл Улаанбаатар хотын иргэдийн амьжиргааны ялгаа эрс ихэссэн. Түүнчлэн эрчимтэй явагдаж буй бүтээн байгуулалтын нөлөөнөөс байгаль орчныг хамгаалах асуудал газар тариалан, мал аж ахуйн энэ орны хувьд туйлын чухал юм.

ЖАЙКА-ийн хамтын ажиллагаа Монгол улсад 1990 оноос эхэлсэн билээ. Зах зээлийн эдийн засгийн хөгжилд хүний нөөцийн хөгжилд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хөдөө орон нутгийн хөгжил, байгаль орчин хамгаалал, түүнчлэн зам гүүр, ундны ус гэсэн амьдралын гол судас болсон дэд бүтцийн хөгжилд манай мэргэжилтэн, сайн дурын гишүүд Монголчуудтай мөр зэрэгцэн эрдэм мэдлэг, хүч чадлаа дайчилсаар ирсэн билээ.

Өргөн уудам тал нутагтай Монгол орны хувьд, сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа ашигт малтмалын баялгаас гадна хөгжлийн асар их нөөц боломж бий. Энэхүү боломжоо ашиглан, тасралтгүй хөгжлийн замд хэрхэн хүрэх талаар Монголчуудтай хамтран хэлэлцэн, Япон улсын шинэлэг техник, технологийн ололтоос нэвтрүүлэн ажиллана.

Та бүхнийг Монгол улсад явуулж буй ЖАЙКА-ийн үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин, хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна.

“100 жилд 1 удаа олдох бизнес боломж”

2010 оны 04-р сарын 28 Нийтэлсэн Arii

Сэдэв: “100 жилд 1 удаа олдох бизнес боломж” сэдэвт бизнес семинар

 

Зорилго: : Монголын залуу эздэд зориулан шинээр бизнес эхлүүлэх сэтгэл зүйн бэлтгэл болон компанийг амжилттай удирдахад чухал зүйлийн талаар, бүх зүйлийг 0-с эхэлж 35 жилийн турш компаниа амжилттай удирдаж ирсэн Мори захирлын туршлага болон философиос суралцах.

  • Семинарын хугацаа: 2010 оны 5-р сарын 8-ны (Бямба)
  • Цаг: 14:00-16:00
  • Бүртгэх хүний тоо: 50-60 хүн
  • Оролцох хүмүүс: Бизнес эрхлэгчид, бизнес эрхлэх сонирхолтой хүмүүс
  • Хичээл заах багш: : МОРИ Такэши (Авто үйлчилгээний Мори группын ерөнхийлөгч) (монгол орчуулгатай)
  • Сургалтын төлбөр: 5.000 төгрөг
  • Семинарын товч агуулга:
    1. 0-с эхлэх гараа
    2. Бизнесээ эхлүүлээд 35 жил болсон ч 1 удаа ч алдагдал гаргаагүй менежментийн чиглэл
    3. Үргэлж талархсан сэтгэлтэй, мөрөөдөлтэй байх чухал
    4. Миний менежментийн гол үзэл баримтлал - Амжилт олсон хүмүүст ажиглагддаг төсөөтэй зүйлс
      • - Амжилт олсон хүмүүст ажиглагддаг төсөөтэй зүйлс
      • - Компаний ажилтан бол үнэт эрдэнэ, тэдэнд итгэж даатгах, боловсрол,хамтдаа хөгжих, гэр бүл бол дэмжигч
      • - Компаний ажилтанг хөгжүүлэх үндэс нь тэднийг магтах явдал
    5. 3000 жил оршин тогтнох компанийг зорих
    6. Тойрч гарахын аргагүй асуудал бол байгаль орчны асуудал
    7. Нийгэмд хэрэгтэй компаний менежмент
    8. Асуулт хариулт
  • Бүртгэлийн хугацаа: 2010 оны 5-р сарын 7 (Баасан)-ны 17:00 цаг хүртэл (Жич: Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу)

 

  • Бүртгүүлэхэд шаардлагатай материал:
    1. Бүртгэлийн анкет (Монгол-Японы Төвөөс авах эсвэл Excel файлаар татаж авна уу)
    2. Сургалтын төлбөр
    3. 1% цээж зураг

Хариуцсан ажилтан: А.Нямжаргал, Б.Саруул

Утас: 11-310879-(Ext.3), 11-325123-(Ext.3)

Факс: (11)-317528

И-мэйл: nyamjargal@japan-center.mn Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. ; saruul@japan-center.mn Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

 

Япон үндэсний хувцас ″кимоно″

2010 оны 03-р сарын 31 Нийтэлсэн Arii

Мэндчилгээний  үгс

 

Ohayou.
おはよう。
Good morning.
Konnichiwa.
こんにちは。
Good afternoon.
Konbanwa.
こんばんは。
Good evening.
Oyasuminasai.
おやすみなさい。
Good night.
Sayonara.
さよなら。
Good bye.
Dewa mata.
ではまた。
See you later.
Mata ashita.
また明日。
See you tomorrow.
Genki desu ka.
元気ですか。
How are you?

Сургалтанд хэрэглэгдэх техник хэрэгслүүд

2010 оны 03-р сарын 10 Нийтэлсэн Arii

Принтерийн тухай

kt_n_printer_0073Принтерийн тухай нилээд их бичсэн билээ. Гэвч принтер буюу хэвлэх төхөөрөмж маань та бидний өдөр тутмын амьдралд ихээхэн хэрэг болдог эд тул чимх мэдлэг ч гэсэн хэрэгтэй билээ. Иймээс принтертэй холбоотой асуудлуудыг хэрхэн шийдэх тухай сонирхоцгооё.
Принтер бол далд өртөгтэй төхөөрөмж гэдгийг юун түрүүн дуулгая. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та принтерийг нэг удаа худалдан авсан ч гэсэн танаас гарах мөнгө үүгээр дуусахгүй юм. Та байнга л хор, цаас, завсар үйлчилгээ гэсэн төлбөрүүдийг төлөх шаардлагатай. Иймээс принтертэй ухаалаг харьцаж эдгээр зардлуудыг аль болох бага байлгах хэрэгтэй.

ПРИНТЕРИЙН ТУХАЙ
Принтер гэдэг нь хэвлэх төхөөрөмжийг хэлж байгаа гэдгийг одоо нялх хүүхэд ч гэсэн ойлгоно биз дээ. Та компьютер дээрээ бэлтгэсэн баримт, зураг, дүрслэлээ принтерийг ашиглан цаасан дээр буулгана гэсэн үг. Өнөөдөр принтер нь айл гэр, оффис албан тасалгаанд зайлшгүй байх ёстой төхөөрөмжийн нэг болжээ. Байгууллагууд аливаа баримтыг биетээр хэвлэн хадгалах сонирхолтой байдаг.
ПРИНТЕРИЙН ТӨРЛҮҮД
Хэрэглээ, технологи зэргээсээ шалтгаалан принтерүүд нь хэд хэдэн төрөл байдаг:
  • Dot Matrix Printer - Цэгэн мартицан принтер - 20 хавьцаа зүү бүхий толгойтой бөгөөд тэрхүү толгой нь нааш цааш гүйн цаасан дээр хэвлэдэг. Өөрөөр хэлбэл дээр үеийн бичиг машинархуу технологитой юм уу даа. 20 зүү нь янз бүрийн дарааллаар дарж, тухайн үсгийн тэмдэгтийг гаргана. Яг л тооны машины дэлгэцэн дээр тоонууд хэрхэн гардаг вэ, түүн шиг л юм. Тэгэхээр ийм принтерт үсгийн шрифт, энээ тэрээ ойлголт ярихад их хэцүү нь ойлгогдож байна. Хэдийгээр график хэвлэж чадах боловч асар болхи зурах нь тодорхой. Туузан хортой байдаг бөгөөд түүгээр хэвлэсэн зураг нь асар олон мэдэгдхүйц болхи цэгүүдээс бүтсэн байна.
  • Inkjet Printer - Бэхэн хортой принтер - Хамгийн анх Canon энэ технологийг бүтээсэн бөгөөд гол агуулга нь асар хурдан хатдаг бэхэн хорыг цаасан дээр маш жижиг цэг байдлаар цацаж хэвлэдэг байна. Энэхүү хор нь тусгай саванд хадгалагддаг.
  • Laser Printer - Лазер принтер - Хэвлэхдээ лазерын технологи ашигладаг учраас ийн нэрийджээ. Лазер нь тусгай хэвэн дээр юуны түрүүнд зургийг буулгана. Хэв гэдэг маань бул л юм даа. Тэрхүү бул нь дахин хорон дээгүүр эргэж хорыг өөр дээрээ наалдуулж авна. Дараа нь цаасан дээр тэрхүү наалдуулсан хороо хайлуулж буулгана. Ингээд хэлэхэд хэдий амархан ч энд асар нарийн технологи ажиллаж байгаа гэдгийг уншигч авхай ойлгож байгаа биз ээ.
Лазер принтерийн хэрхэн ажилладгийг хүн бүхэн сонирхож байгаа бол доорх хэсэгт анхаарал хандуулна уу:
  • Cleaning - Цэвэрлэгээ - Бул дээрх өмнөх зураг болон хорыг цэвэрлэж, шинэ ажилд бэлтгэнэ.
  • Conditioning - Бул дээр негатив дүрсийг буулгана.
  • Writing - Лазер, LED, LCS (Liq¬uid Crystal Shutter) зэрэг гэрлийн эх үүсвэрүүд нь бул дээрх дүрсийг халааж баталгаажуулна. Өөрөөр хэлбэл дүрс нь тогтвортойгоор наалдана гэсэн үг.
  • Developing - Нунтаг хор нь цахилгаан цэнэгжих бөгөөд бул дээр наалдсан дүрс рүү татагдан наалдана.
  • Transfer - Бул дээр наалдсан хорыг цаас руу шилжүүлэх ажил явагдана. Ихэвчлэн гурил элддэг шиг булнуудын дундуур цаас ороогдон орсноор хор шилжих болно. Гэвч цаасан дээрх хор нь сайн наалдаагүй хэврэг байгаа гэдгийг анхаараарай. Хэрвээ түүнийг гараараа арчвал шууд заваарах болно.
  • Шатаах - Цаасан дээр наалдсан хорыг халуун даралтаар бэхжүүлэх болно. Яг л халуун индүү гэсэн үг. Ийм учраас л лазер принтерээс гарсан цаас халуун, бас цэнэгжсэн маягтай байдаг юм даа.
  1. Plotters - Плоттер - Ийм принтер нь цаасан дээр дүрсийг зурахын тулд үзэг хэрэглэнэ. Ихэвчлэн маш том хэмжээтэй байдаг. 1 метрээс дээш 5, 10 метр хүртэл өргөнтэй байдаг. Харин цаасыг гулгуулж авдаг болохоор урт нь хичнээн ч байсан ялгаагүй ажээ. Барилгын техникийн зураг зүй, реклам сурталчилгааны агентлагууд өргөнөөр хэрэглэдэг. Маш өндөр үнэтэй.
  2. Thermal printer - Дулааны принтер - Халсан зүүнүүдийг ашиглан халуунд мэдрэмтгий цаасан дээр хэвлэдэг технологитой ажээ. Зүүнүүдийг цахилгаанаар тэжээж халаах бөгөөд цаасан дээр зөөлнөөр хүрч зурдаг байна. Мэдээж зүүгээр зурсан газраар халуун мөр үлдэх нь тодорхой. Ийм принтерийг ихэвчлэн тооны машин, факсын аппаратад суурилуулдаг. Хямд үнэтэй, чанар муутай дүрслэл, муу нягтрал зэргээрээ бусад принтерээс ялгаатай. Гэвч тэрээр чимээ багатай бас дажгүй хурдан хэвлэдэг байна.
ПРИНТЕРИЙН ШИНЖ ЧАНАРУУД
  • Ямар ч принтерийг дараах шинж чанараар шинжиж болно.
  • Хэвлэлтийн чанар - Хэвлэсэн зураг, текст нь хэр чанартай вэ гэдгийг харуулна.
  • Хурд - Хэр хурдан хэвлэх гэдэг бол бас л чухал үзүүлэлт мөн билээ. Хэрвээ чанартай хэвлэдэг бол хурд удаантай байх нь хэвийн үзэгдэл юм.
  • Бэхэн хор/Тууз - Принтер чинь ямар төрлийн хор хэрэглэдэг вэ? Бэхэн үү, нунтаг уу, эсвэл тууз хэрэглэдэг үү? Түүнийг солиход хир их зардал гарах вэ? Бас амархан уу? Заавал тусгай мэргэжилтэн шаардлагатай юу гэдгийг анхаарах ёстой.
  • Цаас - Принтер чинь онцгой төрлийн цаас шаарддаг уу? Бас төрөл бүрийн зузаан, нимгэн цаасан дээр хэвлэж чаддаг эсэхийг анзаарах хэрэгтэй.
ПРИНТЕРИЙН НЯГТРАЛ
Монитор шиг принтерт бас нягтрал гэсэн ойлголт байна. Нягтралыг DPI гэсэн ойлголтоор хэмжинэ. Энэ нь нэг инч дэх цэгийн тоо гэсэн утгатай юм. Тэгэхээр таны принтер 600 х 600dpi гэсэн байвал нэг квадрат инчид 360 000 цэг хэвлэж чадна гэсэн үг юм. Дээхнэ үеийн лазер принтер нь ийм нягтралтай байдаг байсан бол одоо хамаагүй өндөр болжээ. Мэдээж нягтрал өндөр байх тусмаа чанартай сайн зураг хэвлэнэ гэсэн үг.
ПРИНТЕРИЙН САНАХ ОЙ
Бэхэн болон лазер принтерүүд нь санах ойтой байдаг. Энэ нь өөрийн хэвлэх ажлыг өөр дээрээ агуулах боломжийг олгоно. Та командаа өгөхөө больчихсон ч гэсэн хэвлээд байдаг чинь ийм учиртай юм. Зарим туршлагагүй хүмүүс командыг олон дахин өгчхөөд түүнийг нь хэвлээд байхаар учраа олохоо байчихдаг. Ийм үед принтерийг унтрааж санах ойг чөлөөлөхөөс өөр замгүй юм.
БЭРХШЭЭЛҮҮД
Принтерийнхээ бэхэн хорыг сольсон боловч ажиллахгүй байна.
Шалтгаан:
Бэхэн хорыг нь сольсон боловч принтер ажиллахгүй байх.
Шийдэл:
Иймэрхүү байдал хэд хэдэн учир шалтгааны улмаас тохиолдож болно. Хамгийн ерөнхий шалтгаануудыг тоочсон бөгөөд авах арга хэмжээнүүдийг бичлээ:
  1. Юуны өмнө даруулга гогцоо түгжээ нь зөв түгжигдсэн болохыг шалга. Зарим яаруу сандруу хүмүүс түгжээгээ гогцоолдохоо мартсан байдаг.
  2. Бэхэн хор зөв орсон эсэхийг шалга. Хэрвээ хөндий, дутуу суусан бол мэдээж ажиллахгүйгээс гадна толгойгоо эвдэж мэднэ.
  3. Хэрвээ хөшүүрэг нэг л буруу байрлалтай байвал түүнийг засаж янзлах хэрэгтэй.
  4. Хэрвээ принтерийн чинь тохиргоонд Clean буюу Цэвэрлэх гэсэн функц байвал түүнийг ажиллуул.
  5. Test буюу Туршилтын хуудас хэвлэж үз.
  6. Хэрвээ үйлдвэрийн ориг хор биш бол жинхэнэ үйлдвэрийн баталгаатай хор хийгээд үз.
  7. Ингээд л болохгүй гэрэл анивалзах, янз бүрийн дуу гараад байвал принтерийнхээ бичиг баримт, гарын авлагыг үз. Бас вэб сайт руу нь орж зөвлөмж уншиж болно.
  8. Бүр болохгүй бол өөрөө хамаагүй оролдсонд орвол мэргэжлийн засварын газар очиж үзүүлээрэй.
Техник хангамж/Програмын алдааны аль нь гараад байна вэ?
Шалтгаан:
Алдаа гарахад ядаж техник хангамжаас болоод байна уу, програмаас болоод байна уу гэдгийг мэдэж авах нь их чухал байдаг.
Шийдэл:
Алдаа хаанаа байгааг мэдээд авна гэдэг бол том алхам. Буруу газар алдаа байна гээд бодчихвол маш их цаг алдана гэсэн үг шүү. Тэгээд ч тэр алдаа чинь ерөөсөө засагдахгүй нь ойлгомжтой. Яагаад гэвэл буруу газар нухаад байгаа юм чинь.
Техник хангамжийг турших нь:
  1. Цаас нь татагдсан эсэхийг шалга. Бас paper jam буюу цаас таталттай холбоотой гацаа үүссэн эсэхийг шалга.
  2. Кабелийн холболтыг шалга. Тэжээлийн кабель, өгөгдлийн кабелийг хоёуланг нь шалгаарай. Толгой бүрэн бүтэн бас зөв холбогдсон байна уу?
  3. Принтер тэжээлдээ залгагдаж, гэрэл нь ассан уу?
  4. Принтер дээр улаан/улбар шар гэрэл асаж байгаа эсэхийг шалга. Анивалзаж байвал принтерт ямар нэгэн юм болохоо больжээ гэсэн санаа.
  5. Принтерийн өөрийн Test-ийг хийгээд үз. Энэхүү Test нь принтерийн үзүүлэлтийг харуулсан нэг хуудас материал хэвлэдэг. Гарын авлага дээр хэрхэн туршилтын хуудсыг хэвлэхийг зааж өгсөн байдаг. Жишээ нь HP LaserJet 1200 принтер дээрх ганц том товчийг дарахад Test хуудас хэвлэгддэг. Мэдээж Test хуудас хэвлэгдэхгүй байвал принтерт чинь асуудал байна гэсэн үг.
Програмыг турших нь:
  1. Юуны өмнө техник хангамж зүгээр эсэхийг дээрх аргуудаар шалгаарай.
  2. Принтертэй чинь цуг ирсэн принтерийн програмыг ажиллуулж үзээрэй. Хэрвээ програм байхгүй бол драйвер програмыг нь олж суулгах хэрэгтэй. Хамгийн гол нь яг таарсан марк нь зөв програм суулгах ёстой шүү.
  3. Start.Settings.Printers Энд чиний принтерийн марк, Icon байна уу?
  4. Програмын аргаар Test page хийгээд үз. Start.Settings.Printers.Баруун хулгана.Properties.Test page гэх мэтээр үзэхэд ихэнхдээ таардаг.
  5. Хэрвээ Тест хуудас амжилттай хэвлэгдэж байвал Printer-ийн цонх руугаа ороод баруун товч дарж Set as Default командыг өгөөрэй.
  6. Принтер чинь default буюу сонгогдсон горимд орсон бол ямар ч програмаас хэвлэх команд өгсөн энэ принтерээр хэвлэдэг юм . Гэхдээ дараах алхмыг туршаад үз. Start.Run.Notepad.Ямар нэгэн текст шив.File.Print. Энэ бол хамгийн энгийн програм учраас ямар ч тохиолдолд зүгээр хэвлэх ёстой. Энд хэвлэж болж байвал тухайн хэвлэх гээд оролдоод байгаа програмд чинь асуудал байна даа.
Ямар төрлийн принтертэйгээ хэрхэн мэдэх вэ?
Огт туршлагагүй хүн бол ямар төрлийн принтертэйгээ мэдэхгүй байж болох юм. Тэгвэл дараах аргуудаар принтерийнхээ төрлийг мэдэж болно.
Хариулт:
  1. Принтерийн доор, нүүрэн талд, эсвэл ард нь загвар, марк, төрөл бүрийн шаардлагатай мэдээллүүдийг тавьсан байдаг. Заримдаа принтерийн тагийг онгойлгоход дотор нь байх нь ч бий.
  2. Бэхэн хортой принтер нь ихэнхдээ гонзгой маягтай, нилээн өргөн байдаг бол лазер нь дөрвөлжиндүү байх нь элбэг.
  3. Хэрвээ принтерийнхээ загвар, моделийг тодорхойлж чадахгүй байгаа бол ядаж FCC тусгай дугаарыг олж харахыг хичээ. Тэгээд http://www.fcc.gov хаяг руу орон тэр кодоороо бүтээгдэхүүнийхээ загвар, маркийг гаргаад ирж болно. Энэ дугаар хэзээ ч давтагддаггүй учир найдвартай.
USB Принтерээ Параллель портод залган ашиглаж болох уу?
Асуулт:
Надад USB залгууртай принтер таарчихжээ. Би үүнийг LPT портод залган ашиглаж болох уу?
Шалтгаан:
Одоо үед уламжлалт буюу LPT залгууртай принтер олоход улам л хэцүү болоод байгаа билээ. Гэтэл хуучны компьютеруудад USB порт байхгүй эсвэл хүрэлцээгүй байх нь бий. Гэтэл сул LPT порт байгаад байдаг. Тэгэхээр энэ портоо ашиглан принтерээ ашиглах гэх нь бас ч буруу биш юм.
Хариулт:
Энэ асуудал бол тийм ч амар биш ээ. Хамгийн гол нь ямар төрлийн принтер авсан эсвэл авах гэж байгаагаас чинь шууд шалтгаална. Уул нь одоо гарч байгаа ихэнх принтерүүд USB болон LPT портыг хоёуланг нь агуулдаг. Ийм тохиолдолд тохирох залгуурыг ашиглаад л гүйцээ. Тэр ч бүү хэл зэрэг залган дуртай портоороо хэвлэсэн ч болно. Гэхдээ ийм тохиолдолд ихэвчлэн USB залгууртайгаа ирдэг. Иймээс та LPT залгуурыг нь нэмж худалдаж авах шаардлагатай болох байх.
Миний компьютерт сул USB порт алга
Хэрвээ дан ганц USB порттой принтертэй бөгөөд компьютерт чинь сул USB порт байхгүй бол USB hub авах хэрэгтэй. Hub гэдэг нь нэг портыг хэд хэдэн порт болгон задлах үүрэгтэй төхөөрөмж юм. Нэг USB порт нь 127 өөр төрлийн төхөөрөмж залгах хүчин чадалтай гэж байгаа. Тэгэхээр hub авахад л таны мэдэлд дахин сул USB порт гараад ирэх нь тэр.
Миний компьютерт угаасаа USB порт байхгүй.
Хэрвээ принтер чинь зөвхөн USB боломжтой, харин компьютерт чинь USB порт байхгүй бол нэмж USB карт авч USB порт бий болгож болно. Гэхдээ үйлдлийн систем чинь таарах эсэхийг шалгаарай. Бүр дээр үеийнх бол ямар ч найдлага байхгүй.
Параллель (LPT) порт бүхий Принтерийг USB портод залгамаар байна?
Шалтгаан:
Хэрэглэгчид хуучны LPT холболттой принтер байгаа. Гэтэл мань хүнд хамгийн сүүлийн компьютер, эсвэл зөвхөн USB порттой notebook байдаг. Тэгэхээр яалт ч үгүй LPT-г USB руу хөрвүүлэх шаардлага гарч байгаа биз.
Хариулт:
Энэ бол бүрэн боломжтой хувилбар юм. Тэр байтугай хэд хэдэн хувилбар байж болно шүү. Тухайлбал зүгээр л Параллелийг USB болгодог хувиргагч залгуурыг шууд залгаж болно. Эсвэл Параллель, Сериал порттой USB hub байдаг. Түүнийг хэрэглэсэн ч болно.
НЭГ ПРИНТЕРИЙГ ОЛОН КОМПЬЮТЕРИЙН ДУНД ХУВААЖ ХЭРЭГЛЭХ НЬ
Шалтгаан:
Ажилтан болгонд принтер авч өгнө гэвэл бүтэхгүй санаа. Дэндүү баян бол хамаа алга. Ядаж 4 хүний дунд нэгийг тавьж өгөх хэрэгтэй.
Хариулт:
Тэгэхээр хэд хэдэн компьютерийн дунд нэг ширхэг принтер байхад болохгүй зүйл огт үгүй. Тэгээд ч принтерийг байнга хэрэглэнэ гэх биш. Принтерийг хуваан ашигласнаар эдийн засгийн ашигтай байдал, тохь тухыг олж авах болно. Тэгэхгүй өөр хүний компьютер руу баримтаа хуулж байгаад хэвлэнэ гэвэл төвөгтэй шүү дээ. Харин өөрийн компьютераас шууд хэвлэвэл хичнээн таатай билээ. Тэгэхээр юун түрүүн танд сүлжээ хэрэгтэй. Сүлжээ байгаа бол хэд хэдэн аргаар принтерийг хувааж болно.
Компьютер/Сервер руу холбох нь
Сүлжээнд холбогдсон компьютерт принтерээ холбоод түүнийг share хийх нь хамгийн түгээмэл арга юм. Энэ нь хямдхан, хялбархан арга боловч түүнд ганц л томоохон дутагдал бий. Энэ бол тэрхүү холбогдсон эзэн компьютер нь байнга асаатай байх ёстой явдал юм. Хэрвээ компьютер унтарчихвал принтерийг ашиглах аргагүй болох нь ойлгомжтой. Иймээс үүнийг анхаарч хамгийн эрт ирж хамгийн сүүлд явдаг хүнийхээ компьютерт принтерээ холбох нь тохиромжтой байдаг. Та сүлжээнд принтерийг share хийхийг хүсвэл дараах алхмуудыг дагаарай:
  1. Start.Settings.Printers and Faxes
  2. Хэрвээ принтер чинь нэгэнт суусан байгаа бол Icon дээр нь баруун дарж дэд цэсийг гарган Properties дарна. Sharing хавтас руу орж принтерийг share буюу хуваасан эсэхийг шалгагтун.
  3. Share хийгээгүй бол share хийгтүн.
  4. Бусад компьютер дээрээ Add printer хийхдээ сүлжээ гэсэн хэсэг рүү орж Browse хийн принтерээ гаргаад түүнийгээ зааж өгөөрэй.
Тусгай принт сервер
Хэрвээ дээрх жишээ танайд тохиромжгүй байгаа бол тусгай принт сервер бий болгож болно. Энэ нь танай принтерийг хэзээ ч ашиглах боломжтой байлгах давуу талыг олгоно. Принт сервер гэдэг нь бяцхан техник төхөөрөмж байх бөгөөд сүлжээнд чинь холбогдон принтерийг онлайн байлгах болно.
Сүлжээний принтер
Томоохон принтерүүд нь өөртөө шууд сүлжээний боломжтой байдаг. Та сүлжээний нэг кабелийг түүнд шууд холбоно гэсэн үг. Ийм принтерт сүлжээний порт суулгаж өгсөн байдаг. Нилээд үнэтэй байгууллагад зориулсан принтерүүд ийм порттой байх нь элбэг. Та байгууллагынхаа сүлжээнд холбочихсон бол түүнийг сүлжээний хэн дуртай хэрэглэгч ашиглах боломжтой гэсэн үг.
 
 
 
 
 
Скайнерийн талаар товчхон
Та Скайнер худалдан авахаар төлөвлөж байна уу? Тэгвэл ямар зорилгоор хэрэглэх вэ гэдгээ урьдчилан тодорхойлсон уу?.

Жишээлбэл та зөвхөн фото зураг болон цаасан дээрх зургийг компьютер лүүгээ хөрвүүлэх гэж байна уу? Эсвэл фото зургын негатив хальснаас зураг хөрвүүлэх гэж байна уу? Аль эсвэл фото слайднаас уу гэдгээ сонгох хэрэгтэй. Мөн текстэн бичвэрийг компьютер лүү хөрвүүлж Microsoft Word гэх мэт тексттэй ажилладаг програмаар засварлах боломжтойгоор хадгалсан ч болно.

Та ямар зорилгоор хэрэглэхээ шийдсэн бол дараах техникийн тодорхойлолтуудын талаар ойлголттой болвол зүгээр.

1. Хөрвүүлэх технологи (Scanning technology)
Зураг, дүрс, текстийг таньж хөрвүүлэх технологиороо.
Ихэнх скайнер "charge-coupled device (CCD)" гэсэн технолгийг ашигладаг бөгөөд энэ нь анх одон орон судлаачид хэрэглэдэг байжээ. Энэ технологи нь 20 гаруй жилийн туршид хөгжсөөр ирсэн бөгөөд өргөн дэлгэр хэрэглэгддэг технологи юм. Энэ технологийг хэрэглэсэн скайнер нь үнэ хямд байдаг.
CIS Technology: Энэ технологийг хэрэглэж буй скайнер нь бусад скайнерийг бодвол илүү том, хүнд байдаг ба тийм ч өргөн дэлгэрээгүй.
Мэргэжлийн түвшинд "photomultiplier tube (PMT)" гэсэн технологийг ашигладаг гэвч энэ ердийнхөөс илүү үнэтэй байдаг. Эдгээр технолгууд нь компьютер лүү хөрвүүлж буй зургийн чанарт голлох нөлөө үзүүлдэг.

2. Өнгөний нягтрал (Resolution)
Энэ нь зургийн чанар юм. Нэг инч дэх цэгүүдийн тоо буюу пикселийн тоогоор илэрхийлэгддэг (dots/pixel per inch - DPI/PPI). Цэг болон пикселийн тоо их байх тусам зургийн чанар сайн байна. Ердийн скайнерууд нь 72-оос 600 DPI хэмжээтэйгээр зураг хөрвүүлэх чадвартай байдаг.

3. Битийн нягтрал (Bit depth)
Энэ нь нэг пиксел дэх bit-ийн тоогоор илэрхийлэгддэг. Харин "Color depth" гэдэг нь тухайн зураг хичнээн өнгөөр ялгарч харагдахыг заасан үзүүлэлт юм. "Bit depth"-ийн хэмжээ их байх тусам өнгөний ялгарал төдий чинээ их байх болно. Гэхдээ мэдээж файлын хэмжээ ч нэмэгдэх болно. Жишээ нь:

  - 24 bit-ийн скайнер 16 сая өнгөний ялгаралтайгаар татаж чадна.
  - Компьютерийн дэлгэц нь пикселүүдээс тогтдог. Хар цагаан дэлгэцийн нэг пикселд нэг л бит байдаг. Тэгээд энэ бит нь хар эсвэл цагаан байдаг.
  - Хэрэв нэг пикселд 2 бит байх юм бол 4 өнгө ялгарна. (2 бит х 2 өнгө= 4 өнгө)
 
  - Нэг пикселд 4 бит байвал 2x2x2x2 буюу 16 өнгө.
  - Ердийн комьютер нэг пикселд 8 бит байдаг бөгөөд энэ нь 256 өнгө ялгаруулна гэсэн үг.
  - Сүүлийн үед ихэнх өнгөт дэлгэц нэг пикселд 16 эсвэл 24 бит хэмжээтэй болсон бөгөөд энэ нь 65 мянга болон 16 сая өнгө ялгаруулах боломжтой болж байна.
 
Битийн нягтрал
Өнгөний тоо
Тооцоолол
  1 bit   2 өнгө   21 (2)
  2 bit   4 өнгө   22 (2x2)
  3 bit   8 өнгө   23 (2x2x2)
  4 bit   16 өнгө   24 (2x2x2x2)
  5 bit   32 өнгө   25 (2x2x2x2x2)
  6 bit   64 өнгө   26 (2x2x2x2x2x2)
  7 bit   128 өнгө   27 (2x2x2x2x2x2x2)
  8 bit   256 өнгө   28 (2x2x2x2x2x2x2x2)
  16 bit   65,536 өнгө   216
  24 bit   16,777,215 өнгө   224
 
 
 
 
             
1 bit -ийн 2 өнгөтэй зураг, өргөтгөл нь GIF, файлын хэмжээ 1,329 byte
 
4 bit -ийн 16 өнгөтэй зураг, өргөтгөл нь GIF, файлын хэмжээ 4,407 byte
 
8 bit-ийн 256 өнгөтэй зураг, өргөтгөл нь GIF, файлын хэмжээ 8,822 byte
 
24 bit-ийн 16,777,216 өнгөтэй зураг, өргөтгөл нь JPEG, файлын хэмжээ 4,321 byte
 
Зураг хөрвүүлэх

Зураг хөрвүүлэхдээ тухайн скайнерийн өөрийнх нь зураг засварлах програм болон өөр бусад зурагтай ажилладаг програмуудын тусламжтайгаар хөрвүүлэх гэх мэтээр олон аргаар хөрвүүлж болно. Харин энэ удаад Adobe PhotoShop програм дээр жишээ болгон тайлбарлая.

  1. Start -> Programs -> Adobe Photoshop гэсэн дарааллаар програмаа нээнэ.
  2. File -> Import гэсэн дарааллаар орж жагсаалтаас өөрийн скайнерийн нэр дээр дарж ажиллуулна. (Энэ үед скайнер асаалттай байх хэрэгтэй)
  3. Ингээд скайнерийн програм ажиллах бөгөөд дараах зааврыг уншна уу.
Скайнерын програм хангамж
Энэ нь таны худалдан авсан скайнертай хамт дагалдан ирдэг бөгөөд та энэ програмын тусламжтайгаар хүссэн зургаа компьютер лүү хөрвүүлэх боломжтой. Аль фирмийн бүтээгдэхүүн гэдгээсээ хамаарч өөр өөр байдаг боловч энэ програм хангамжид дараах үндсэн функцүүд байдаг.

1. Color:
Энэ нь хөрвүүлэх гэж буй зургаа ямар өнгөөр хөрвүүлэх вэ гэдгийг сонгох сонголт юм. Энд Grayscale - Хар саарал, Хар цагаан - Black&White, Өнгөт - Color photo, Текст - text гэх мэт сонголтууд байдаг. Хар зургийг Color photo гэсэн сонголтоор хөрвүүлж болох боловч зураг нь хар хэвээрээ л байна. Харин зургийн хэмжээ нь Grayscale гэсэн сонголтоор хөрвүүлснээс их байдаг. Иймд хар цагаан зураг хөрвүүлэх бол Grayscale гэсэн сонголтыг хийсэн нь зөв.
2. Resolution
72, 96, 200, 300, 600, 1200 гэх мэт. Та эндээс тухайн хөрвүүлэх гэж байгаа зургаа ямар зорилгоор ашиглахаас хамаарч сонголтоо хийх хэрэгтэй. Хэрэв зөвхөн интернэтээр зургаа дамжуулах гэж байгаа бол 72 эсвэл 96 dpi гэсэн сонголтыг хийх хэрэгтэй. Харин тухайн зургаа хэвлэх гэж байгаа бол 300 dpi гэсэн сонголтыг хийхэд хангалттай.
3. Preview
- Энэ нь хөрвүүлэх зургаа урьдчилан харах хэрэгсэл юм. Ингэс урьдчилан харснаар тухайн зургаа бүтнээр нь аль эсвэл тодорхой хэсгийг нь л хөрвүүлэх гэх зэргээр сонголт хийх боломжтой болно.
5. Scale
- Энэ нь тухайн зургыг өөрийнх бодит хэмжээгээр хөрвүүлэх үү? эсвэл тодорхой хувиар ихэсгэж багасгах уу? гэдгийг сонгоно. Хэрэв 100% гэж байвал энэ нь тухайн зургын бодит хэмжээ. 30% гэвэл бодит хэмжээнээс энэ хувиар багасгана. 130% гэвэл бодит хэмжээнээс 30%-иар ихэсгэнэ гэсэн үг.
4. Scan

- Дээрх бүх тохиргоонуудаа хийсэн бол одоо энэ командаар зургаа хөрвүүлнэ.

Scan командын тусламжтай зургыг хөрвүүлэхэд тухайн зураг PhotoShop-ийн ажлын талбарт орж ирнэ. Үүний дараа зургандаа нэр өгч хадгалах хэрэгтэй. Үүний тулд File -> Save командыг өгч гарч ирэх цонхны "File name" гэсэн талбарт зургын нэрийг бичиж хадгална.

Хавтгай тавцант скайнер буюу "Flatbeds"
Хавтгай тавцант скайнерууд нь фото болон бусад зургуудыг хөрвүүлж болохоос гадна зарим нэг нь фото зургын негатив хальс, слайд зэргийг хөрвүүлэх боломжтой байдаг. Энэ тохиодолд "transparency adaptor" буюу негатив хальс болон слайдыг байрлуулах нэмэлт хэрэгсэлтэй байдаг.

Скайнерын тавцангийн хэмжээ:
Ихэнх скайнерын тавцан нь А4 буюу бичгийн цаасны хэмжээтэй байдаг. Зарим скайнер нь А3 цаасны хэмжээтэй ч байдаг. Гэвч эдгээр нь илүү үнэтэй байдаг.

Текстэн мэдээллийг скайнерын тусламжтайгаар хөрвүүлэх
Оптик скайнер нь текст бичвэрийг зурагнаас ялгаж чаддаггүй түүнийг зураг мэтээр хүлээн авч компьютер луу хөрвүүлдэг. Иймээс скайнераар компьютер лүү хөрвүүлэн оруулж ирсэн текст бичвэрийг "Microsoft Word" гэх мэт текстэн мэдээлэлтэй ажилладаг програмуудаар засварлах боломжгүй байдаг.

Харин та скайнераар хөрвүүлэгдэн орж ирсэн эдгээр бичвэрүүдийг засварлах шаардлага гарвал оптик дүрслэлүүдийг таних систем буюу "Character recognition system (OCR)"-ийг хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр зургийг ASCII код болгон хувиргадаг.
Өнөөдөр дэлхийн зах зээл дээр зарагдаж байгаа ихэнх скайнеруудад энэхүү "OCR" системийг дагалдуулах болсон.

OCR програмуудаас надад хамгийн их таалагддаг нь FineReader


Music Playlist
Music Playlist at MixPod.com